Хуулийн нөхцөл шинэчлэгдэж эхэллээ
Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text. It has roots in a piece of classical Latin literature from 45 BC, making it over 2000 years old.
Манай орны үнэт баялаг болох агнуурын амьтныг хамгаалах, боломжтой нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, энэ салбарт төр, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийн түншлэлийг оновчтой хэлбэрээр хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор агнуур зүйчид, ан сонирхогчид, аж ахуйн нэгж, ТББ зэрэг олон талын оролцоог хангах зорилгоор энэ холбоог үүсгэн байгуулсан болно.
Ан агнуурын олон хэлбэрийг (олзворын ан, сонирхогчдын чөлөөт цагийн, үйлдвэрлэлийн) хөгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэг түгээх, шилдэг туршлага дамжуулах гол эх сурвалж байна.
Агнуурын амьтны нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах, хамгаалах үндэс бол агнуурын эдэлбэр нутгийн тордолт, хамгаалал гэж үзнэ. Агнуурын ан амьтанг ашиглах эрх нь түүний амьдрах орчинг хамгаалах үүрэгтэй салшгүй холбоотой байдгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох,
Агнуурын бүс нутгийн ашиглалт, хамгааллыг нутгийн иргэдийн оролцоо, санаачлагд тулгуурлан төр-хувийн хэвшил-нөхөрлөлийн хамтын ажиллагааны хэлбэрээр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байнгын ажиллагаатай босоо бүтцийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө санаачлагатай ажиллах,
Ан агнуурын менежментийг боловсронгуй болгох нь хууль бус анг хязгаарлах, улмаар таслан зогсоох гол арга зам хэмээн үзэх,
Туршлагаа харилцан хуваалцах, үндэстэн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд зохистой ан агнуур эрхлэгчдийн олон улсын хамтын нийгэмлэгийн ажиллагаанд идэвхтэй оролцох,
Зохистой ан агнуурыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд анчид, ан сонирхогчид, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг дэмжих лобби бүлэг /улс төр, бизнесийн хүрээнд/ байгуулах,
Ан агнуурын уламжлал, өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх
Холбооны гишүүнчлэл нь зөвхөн агнуур судлалын салбар гэж хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн алсын хараа, эрхэм зорилгод нийцэх зорилго нэгт байгууллагуудад болон байгаль, зэрлэг амьтан хамгаалах хүсэлтэй хүн бүрд нээлттэй. Гишүүнчлэлийн хувьд тухайн байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд дахь оролцоо хамтын ажиллагаа зэргээс хамааруулан дараах байдлаар ангилдаг. Үүнд:
Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text. It has roots in a piece of classical Latin literature from 45 BC, making it over 2000 years old.
Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text. It has roots in a piece of classical Latin literature from 45 BC, making it over 2000 years old.
Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text. It has roots in a piece of classical Latin literature from 45 BC, making it over 2000 years old.
Холбоо барих
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 15 хороо 1-р хороолол Gem building 5 давхарт 42 тоот өрөө
Утас: +9769999****
Мэйл хаяг: [email protected]
Гишүүнээр бүртгүүлэх